Хүүхэд бүрийг замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох соёл, дадлыг хэвшүүлэх, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнийг Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтан лхагва гарагт зохион явуулжээ.
“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явуулж буй эл тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан байна. Тэмцээнд Сүхбаатар сумын 1-р цэцэрлэгийн “Зохицуулагч”, 2-р цэцэрлэгийн “Цагаан шонхор”, 3-р цэцэрлэгийн “Цагдаагийн жавхаа”, 4-р цэцэрлэгийн “Зурвас”, 7-р цэцэрлэгийн “Уран зохицуулагч”, Хөгжилтэй долоон одой цэцэрлэгийн “Шүгэлхүү”, Хүдэр сумын “Хурд” зэрэг багууд оролцож, авъяас чадвар, оюун билгээ сорьсон байна.
Тэмцээний тэргүүн байранд Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн “Цагдаагийн жавхаа”, дэд байранд 4-р цэцэрлэгийн “Зурвас”, гутгаар байранд 2-р цэцэрлэгийн “Цагаан шонхор” багууд тус тус шалгарчээ. Мөн тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад зохион байгуулагч нарын зүгээс “Талархал” гардуулсан байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хүүхдийн эрхийг хамгаалах баяр"-ыг тохиолдуулан тэмцээнд оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, баяр хүргэжээ.

Ч.Отгонцэцэг