Турк, АНУ-ын эрх баригчид тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-05 13:46:21
АНКАРА (Reuters). Турк болон АНУ курдын зэвсэгт бүлэглэлүүдийг Сирийн Манбиж хотоос гаргах арга зам болон хугацааны талаар тохиролцоонд хүрч чадлаа гэж Туркийн засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Бекир Боздаг даваа гарагт мэдээлсэн байна.
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарын Вашингтонд хийсэн уулзалтын дараа болсон Туркийн засгийн газрын хуралдааны дараа Бекир Боздаг дээрх мэдээллийг өгсөн ажээ.
 
“Турк улс шаардлагатай хэмээн үзсэн үедээ Иракийн умард хэсэгт байрлаж буй Курдын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах эрхтэй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ