“Жирэмсэн аавууд” сургалтыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 12:57:53

Аймгийн Эрүүл мэдийн газраас Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран “Жирэмсэн аавууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад  төрийн байгууллагад ажилладаг 15 залуу аав оролцож, жирэмсэн үед эхчүүдэд гарах сэтгэл зүйн болон бие махбодийн өөрчлөлт, жирэмсэн үед нь эхнэртэйгээ хамт хийх дасгал хөдөлгөөн, эхнэрээ хайрлан халамжлах, үзлэг шинжилгээнд хамт явж хамруулах, үр хүүхдээ асрах, гэр бүлдээ үзүүлэх үүрэг оролцооны талаар багагүй мэдлэг нэмсэн юм.

Эдгээр сэдвээр мэдлэг аваад зогсохгүй бодит байдлаар үзүүлэх сургуулилт хийсэн нь сургалтыг үр дүнтэй болгов. Мөн АХА тэмцээнд оролцож сурсан, мэдсэнээ шалгалаа. 

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ