Эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны ойг тэмдэглэн жагсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-06-11 16:01:05
ЛОНДОН. /Эн-Эйч-Кэй/. Их Британийн Лондон, Эдинбург зэрэг дөрвөн томоохон хотод эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны 100 жилийн ойг тэмдэглэн ногоон, цагаан болон нил ягаан өнгийн ороолт зүүсэн 50000 гаруй бүсгүй баярын жагсаал хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Дээр дурдсан өнгийн ороолт зүүсэн нь “1918 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийн тухай хуулийг батлуулж чадсан” эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг билэгдэж буй ажээ.

Жагсаалд оролцогч бүсгүйчүүд сонгуульд идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдлэхийг эмэгтэйчүүдэд уриалсан бичигтэй лоозон барьсан байжээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ