Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-12-04 11:05:57

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм. Энэ үеэр төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч, дүүргийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй найман иргэнд тэргэнцэр, гарын бэлэг гардуулсан бол Улаан загалмайн нийгэмлэгээс 108 иргэнд дулаан хувцас, эд зүйлсийг өгчээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 244 төсөл хүлээн авч, 53 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ. Түүнчлэн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн гэр оронгүй 8 өрхийг гэртэй болгосон байна. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон хүүхдийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй ээж, хүүхдийг баярлуулан хүндэтгэл үзүүлсэн зэрэг маш олон ажлыг санаачлан хийжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ