Үсчин гоо сайханчид ур чадвараараа өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн болон говийн бүс-2018” үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын тэмцээн энэ өдөр Сүхбаатар аймагт эхэллээ. Аймгуудын үсчин, гоо засалч, хумс засалчид өөр хоорондоо туршлага солилцох, сүүлийн үеийн шинэлэг арга технологиос суралцах, үс болон гоо заслын чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг орон нутгийн үйлчилгэээлд нэвтрүүлэх нь тэмцээний гол зорилго юм. Тиймээс тэмцээний оролцогчдын тоог хязгаарлаагүй, мөн нээлттэй гэдэг утгаараа үзэгч сонирхогчдод үнэ төлбөргүй сонирхуулж байна.
Тэмцээн нь үсний эрэгтэй гурав, эмэгтэй гурван төрөл, тайзны нүүр будалт, гелин хумсан дээрх уран зураглал гэсэн төрлөөр явагдах юм. Шүүгчдээр Монголын үсчин, гоо сайханчдын холбооны удирдлагууд, Монгол Улсын мастер үсчид ажиллаж байна.
“Монголын үсчин гоо сайханчдын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бүсийн аварга шалгарлах тэмцээн энэ удаад Сүхбаатар аймагт анх удаа болж байна. Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж байгаа Сүхбаатар аймгийн үсчин, гоо сайханчдын холбоо, ЗДТГ, Баруун-Урт сумын ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлмээр байна. Энэхүү тэмцээн маань жилээс жилд өргөжиж оролцогчдын ур чадвар өсөн нэмэгдэж, өрсөлдөөнтэй болж байгаад баяртай байна. Тэмцээний эхний шатнаас оролцогчдын маань ур чадвар харагдаж байна. Шүүгчдийн хувьд нээлттэй ил тод байлгах үүднээс төрөл бүрийг шууд картын системээр дүгнэж байгаа. Ингэснээр оролцогчид болоод үзэгчид оноог хянаад явах боломжтой гэсэн үг юм.” хэмээн Монголын Үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн, Олон улсын шүүгч Ц.Цогзолмаа хэллээ.
Тэмцээнд зүүн болон говийн бүсийн долоон аймгийн 42 үсчин, гоо засалч оролцож байна. Дорноговь аймгаас үсчин, гоо сайханч нийлсэн 13 хүн ирсэн. Манайх өмнө нь бүсийн тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Сүхбаатар аймагт бол баг бүрэлдэхүүнээрээ анх даа ирлээ. Үнэхээр сайхан зохион байгуулалттай тэмцээн олж байна гэж Дорноговь аймгийн Үсчин гоо сайханчдын холбооны тэргүүлэгч Э.Тунгалаг ярилаа.
Энэхүү тэмцээнээс ирэх 11 дүгээр сард Макао улсад зохиогдох Ази номхон далайн орнуудын үсчин гоо засалчдын олон улсын 20 дугаар тэмцээнд оролцох багийг бүрдүүлэх юм байна.
Сүхбаатар аймгийн үсчин ноо сайханчдын хувьд бүсийн хоёр ч тэмцээнээс аваргын алтан медалийг нь хүртэж байжээ.

Т.Одончимэг