УИХ-ын Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 29-нд хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-21 13:15:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган 6 дугаар 29-ний баасан гарагт хаалтаа хийхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс шийдвэрлэжээ.  

УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын өдрийг шилжүүлдэг. Энэ жил 7 дугаар сарын 1 ням гарагт таарч буй тул УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулганыг 6 дугаар адугаар сарын 29-ны баасан гарагт хаахаар шийдвэрлэжээ.  
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ