“Эрүүл жин-Эрүүл амьдрал” аян өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-21 15:58:09
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулсан “Эрүүл жин-Эрүүл амьдрал” сэдэвт аян өнөөдөр өндөрлөлөө. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ээс эхэлсэн уг аян дөрвөн сарын хугацаанд үргэлжилж, ийнхүү шувтарч байна.

Тус аяны хүрээнд зохион байгуулагчдын зүгээс 24 байгууллагын 364 хүнээс дасгал хөдөлгөөний мэдлэг, хандлага, дадлын судалгаа авч, 485 хүний өндөр, жинд судалгаа хийжээ. Мөн “Таргалалт ба эрүүл мэнд” сэдвээр 24 удаагийн сургалт зохион байгуулж 564 хүнийг хамруулсан төдийгүй идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтын сургалтыг 11 удаа хийж 260 гаруй хүнийг хамруулсан байна. Тэрчлэн, бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорил судалгаанд 15 байгууллагын 292 хүнийг хамруулж, өглөөний алхалт, өглөөний цай арга хэмжээг гурван удаа зохион байгуулан 280 гаруй хүнийг оролцуулжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ