Шагайн харвааны олон хотын тэмцээн Сэлэнгэ аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:44:36

Сэлэнгэ аймгийн Шагайн холбооны нэрэмжит Олон хотын тэмцээнд өнгөрсөн ням гарагт аймгийн биеийн тамир Спортын ордонд боллоо.

Тус тэмцээнд хот, хөдөөгийн 16 багийн нийт 130 гаруй харваачид оролцож, цэц мэргээ сорилоо. Ингээд багийн харваанд тэргүүн байрыг С.Эрдэнэбаатар ахлагчтай Улаанбаатар хотын баг, удаах байруудад Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, Д.Пүрэвээ ахлагчтай Сэлэнгэ багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл өргөмжлөлийн эзэд болсон байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ