Бороо хур орохгүй байгаагаас баяр наадам хийхэд хүндрэлтэй байна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн сумдын баяр наадам ирэх сарын 06, 07-ны өдрүүдэд болно. Гэвч зарим нутгуудаар хур бороо ороогүйн улмаас өвс ногоо багатай, ган ихтэй байгаа учир баяр наадам хийхэд хүндрэлтэй байгаа гэнэ. Ийм байдалтай байгаа сумдын нэг бол Баяндэлгэр сум юм. Тус суманд сүүлийн нэг сар гарны хугацаанд ганц ч удаа бороо ороогүй, сумын нийт нутгаар гантай байгаа аж.
Энэ талаар сумын засаг даргын орлогч Г.Гантөмөрөөс тодруулахад “ Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх тухай тов нэгэнт гараад батлагдчихсан учир бид тухайн хугацаанд хийх ёстой. Одоогоор баяр наадмын бэлтгэл ажил хангагдаад явж байна. Гэвч манай сумын хувьд үнэхээр хүнд байна. Сар гаруйн хугацаанд бороо ганц ч дуссангүй. Бараг өдөр болгон шахуу халуун салхитай байна. Шороо тоосжилт ч их байна. Ийм байхад баяр наадам хийнэ гэдэг хэцүү. Малчид, ард иргэд маань яг үнэндээ баяр наадам гэхээс илүүтэй хур бороо хүлээж байна. Өвс ногоогүй, ган ихтэй байгаа учир мал тарга тэвээргээ алдсан. Уяачид маань хэрхэн морьдоо уяж сойж байгааг хэлэхэд хүнд байна.” гэлээ.

Т.Одончимэг