Улаангом сумынхан энэ жил 1800 шоо метр мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-21 17:44:02
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын иргэд энэ жил ахуйн хэрэглээний түшний модоо Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдаас бэлтгэх аж. Нийтдээ 1800 шоо метр түлшний мод бэлтгэх хязгаар тогтоосны дагуу тухайн бүс нутгаас мод бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах тендер ирэх сарын 20-нд зарлагдах юм байна.

Иймд иргэд нөхөрлөл, мэргэжлийн байгууллагын бэлтгэсэн модноос худалдан авах ба мод бэлтгэх эрхийн бичгээ авсан тохиолдолд байгаль хамгаалагчийн заасан газраас өөрөө бэлтгэж болох аж. Улаангом суманд хэрэглээний бургас модны хэмжээг 100 шоо метрээр тогтоосон ч үүний 90 орчим хувь нь дууссан тул гэрийн эдлэл хэрэглэл хийх зорилгоор зөвшөөрөлгүй газраас бургас модыг хууль бусаар тээвэрлэхгүй байхыг сумын байгаль орчны байцаагч анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ