АНУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь чихрийн шижинтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2015-09-09 12:57:57

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь чихрийн шижинтэй эсвэл чихрийн шижинтэй болох шатандаа байна гэсэн судалгаа гарчээ.

АНУ-ын насанд хүрэгчдийн дунд чихрийн шижний тархалт 2012 онд 12-14 хувь, харин чихрийн шижинтэй болох шатны тархалт 37-38 хувьтай байгааг харуулсан судалгааг АНУ-ын Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд нийтэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын нийт насанд хүрэгчдийн дунд чихрийн шижний тархалт 1988-2012 оны хооронд 10-12 хувиар нэмэгдсэн байна.

Боловсрол болон орлогын түвшин, арьсны өнгө, үндэстэн, бага ястан, нас, хүйс зэрэг аль ч шатан дахь чихрийн шижний тархалтын хувь нэмэгдсэн болохыг АНУ-ын үндэсний хэмжээнд хийсэн эрүүл мэндийн томоохон судалгаа харуулжээ.

1988-2012 оны хооронд чихрийн шижний тархалтын хувь нэмэгдсэн хэдий ч 2007-2012 онд буурсан үзүүлэлт гарчээ.

 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд