Сүхбаатарт 700 гаруй хүүхэд шалгуулснаас хоёр төгсөгч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-02 17:03:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 700 гаруй хүүхэд ЭЕШ-д орсноос, хоёр төгсөгч нийгмийн тухай мэдлэг, физикийн хичээлээр 800 оноогоо бүрэн авч чаджээ. Хэдийгээр аймгийн хэмжээнд 800 оноо авсан хоёр хүүхэд байгаа ч энэ нь 1500-2000 төгсөгчтэй газруудтай харьцуулахад бага үзүүлэлт биш гэдгийг хэлж байна.

“Хоёр төгсөгч 800 оноо, мөн 760-780 оноо авсан хэд хэдэн хүүхэд байгаа. энэ бол тийм ч муу үзүүлэлт бш. Учир нь манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад цөөхөн төгсөгчтэй. Одоогоор шалгалтын эцсийн дүн нэгтгэгдэж гараагүй байна. Төгсөгчдийн ерөнхий үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулж харахад бага зэрэг бууралттай байх тал харагдаж байгаа. Энэ яг тодорхой болсон зүйл биш, бидний өөрсдийн урьдчилан гаргасан дүгнэлт. Эцсийн дүнг болосвролын үнэлгээний төвөөс гаргана.  Энэ жил манай аймгийн хувьд их, дээд сургуулийн хуваарь хангалттай ирсэн. МУИС, СЭЗДС, ХСИС-ууд онлайнаар бүртгэж байгаа. Өнөөдрөөс зарим хүүхдүүд эдгээр сургуульиудад бүртгүүлээд хариугаа хүлээж байна.” гэх мэдээллийг аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа өглөө.

Тус аймагт МИДСК-ийн гишүүн 50 гаруй сургуулийн 1914 хуваарь иржээ. Маргааш өглөө 08 цагаас хуваарь сонголт эхэлнэ. 1000 инженер хөтөлбөрт болзол хангаж, тэнцсэн таван сурагчийн томилолтыг эхлээд гардуулж өгөх юм байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ