Өсвөр үеийнхэн санаачилсан хуулийн төслөө Ерөнхийлөгчид өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өсвөрийн парламент нийгэмлэг” ТТБ-аас зохион байгуулсан “Оюу форум” хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд боллоо.
Энэ үеэр “Өсвөрийн парламент нийгэмлэг” ТББ-ын дарга Б.Али “Хэлэлцүүлгийн хүрээнд өсвөр үе, хүүхэд залууст тулгамддаг асуудлыг нэгтгэн шинээр 15 хуулийн төслийг санаачилсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина" гэв. Мөн тэрбээр, “Монгол Улсын боловсролын тогтолцоо, хүүхдийн эрх, үүрэг, хүчирхийлэл, шинжлэх ухаан, технологийн төв байгуулах, гарааны бизнес эрхлэх зэрэг асуудлаар хуулийн төсөл санаачилсан. Нэн түрүүнд боловсролын хүртээмжтэй байдлыг шийдэх шаардлагатай. ЕБС-д багшийн заасан хичээлийг цээжилж дүн авахдаа биш, сурсан мэдлэгээ амьдралд бодитоор хэр ашиглаж байна вэ гэдэг нь чухал. Цаасан дээр онц дүнтэй, бодит амьдрал дээр юу ч хийж чадахгүй хүүхэд олон байна. Түүнчлэн сургуулийн орчин дахь хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудал ихэнхдээ нуугдмал байдаг. Энэ асуудлыг нийгэмд ил болгож, хуулийн хүрээнд шийдэх боломжийг ирэлхийлэхийн тулд 20 гаруй манлайлагч, 450 гаруй өсвөр үеийнхэнтэй 3 өдрийн турш ярилцаж, санал бодлоо солилцож шийдвэр гаргасан" гэв.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан, “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн, зохиолч Ц.Оюунгэрэл, Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г бүтээсэн инженерүүдийн нэг МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Эрдэнэбаатар, “Шунхлай” группийн дэд ерөнхийлөгч Б.Наранзун, “Томужин” академийн гүйцэтгэх захирал Б.Батжин болон бусад эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж мэдлэг туршлагаа хуваалцав.
“Өсвөрийн парламент нийгэмлэг” ТТБ нь хүүхэд, өсвөр насныханд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хэлэлцэн, өөрсдийн зүгээс гарц шийдлийг тодорхойлж, хууль санаачлагчдад хүргүүлэх зорилгоор 2017 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд 15-20 насны 40 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Б.Халиун