Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 10:23:11

Төсвийн байгууллага ялангуяа багш, эмч нарын цалин хасах тухай яриа тухайн салбарт ажиллагсдын дунд олонтаа гарсан. Энэ тухай УИХ-ын гишүүн НББСШУБХ-ны дарга Д.Батцогтоос тодрууллаа.  

Засгийн газраас өргөн барьсан төсөлд ер нь цалингаасаа хасья, орон тоогоо бууруулья, агентлагуудыг хооронд нь  нийлүүлж нэгтгье. Засгийн газрын яамыг цөөлж 9 яамтай болгоё, дэд сайдуудыг албан тушаалыг байхгүй болгоё гэсэн төсөв орж ирсэн. УИХ дээр боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хасахгүй шийдвэр гарсан дагуу төсвийг баталсан. Бид энэ зардлын оронд шинэ хөрөнгө оруулалтуудаа хассан. Улсын хэмжээнд ирэх  жил шинэ хөрөнгө оруулалтаас татгалзья. Эхний ээлжинд дуусаагүй барилга объектоо барьж дуусгая. Түүний дараа шинэ хөрөнгө оруулалтаа шийдэхээр болсон. Сонгуулийн жилд ард иргэддээ таалагдахын тулд гишүүд олон объект эхлүүлдэг. Үүнээс бид зоригтой татгалзаж чадсан гэлээ

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ