Өмнөговьд говийн бүсийн цэргийн сургалтын төв баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 11:17:51

“Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвөөс зүүн урагш 130 км Хан-Уулын өвөрт тус төв баригдаж байгаа юм. Одоогоор гүйцэтгэл 80 хувьтай яж байгаа бөгөөд энэ ондоо багтаж ашиглалтад орно.

Энд цэргийн хүрээний бүх сургалт дадлагууд цэргийн болон энгийн  чиглэлээр явагдах юм байна. Цэргийн сургалтын төв баригдсанаар 2 жилд нэг удаа болдог говийн бүсийн тамгын дарга нарын цугларалт, багийн Засаг дарга нарын уулзалт, цэрэг стратегийн чиглэлээр явагддаг бүсийн хэмжээний сургалтууд, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулдаг сургалт зэрэг дан ганц Өмнөговийн цэргийн хүрээнийхэн бус говийн бүст ажиллаж буй бүхий л бүрэлдэхүүн хамаарагдахаараа онцлох ач холбогдолтой. 

    Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ