"Бороо" экспедицийн тусламжтайгаар түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-09 13:41:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТөвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх Бороо-1, 2, 3, 4  экспедицүүд түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Цагааннуур", Хушаат сумын "Тарвагатай", "Хуурай", Баруунбүрэн сумын "Хөшөөт", Түшиг сумын "Моностойн даваа",  "Хийморийн овоо" орчимд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг энэ сарын 5,6-нд зохион байгуулжээ. Энэхүү 48 гр реагент зарцуулан ажилласан ажлын үр дүнд аймгийн нийт нутгаар 0.6-20.5 мм тунадас орсон бөгөөд Цагааннуур, Жавхлант сумдын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахад дэмжлэг болжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ