Олон нийтийн газарт санамж, сэрэмжлүүлэг, мэдэгдэл байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-09 13:43:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Баяр наадам, амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг аливаа хэрэг, осолд өртөж эндэх, бэртэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас санамж, сэрэмжлүүлэг, мэдэгдлийг байршуулан ажиллаж байна.

Тус цагдаагийн газраас 17 сум, 6 тосгоны хэмжээнд нийт 234 төрийн болон  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл, мөн зах, худалдааны төв зэрэг олон нийтийн газруудад 1250 санамж, сэрэмжлүүлэгийг байршуулаад байгаа аж. Түүнчлэн бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, аюулгүй, эрсдэлгүй орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, айл өрх, иргэд хандад өөрсдийн эзэмшлийн газартаа байнга үзлэг шалгалтыг тогтмол хийж, аюулгүй, эрсдэлгүй орчинг бүрдүүлэн ажиллахыг уриаллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ