Завханы цагдаагийн алба хаагчид шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-09 23:23:22

Завхан/МОНЦАМЭ/. Завханд Цагдаагийн газрын алба хаагчдыг шагнаж урамшуулах ёслол боллоо. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаагийн алба хаагчдад цагдаагийн цол олгох, Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын болон Цагдаагийн ерөнхий газар, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар зарим алба хаагч нарыг шагнаж урамшуулжээ.
Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яамны  "Цагдаагийн алдар" тэмдгээр, Завхан аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Уранбор, "Хүндэт жуух бичиг"-ээр ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.Ганбат нар шагнагдсан байна. Харин Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн хошууч цолоор ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад П.Батзориг, Цагдаагийн дэслэгч цолоор хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Угтахбаяр, Б.Батзаяа нар шагнагдсан бол "Цагдаагийн гавъяа" тэмдгээр хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад М.Чулуунбаатар шагнуулжээ.

ЦЕГ-ын “Хүндэт жуух бичиг"-ээр Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Жамбалдорж, мөн хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Мягмардорж, мөн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Батжаргал нар шагнуулжээ. Түүнчлэн  "Спортын алдар" тэмдгээр Сонгино сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөр, Сургагч ахлагч цолоор Монгол банкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Нацагдорж, Цагдаагийн ахлагч цолоор  хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мягмар, Завханмандал сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Гантөмөр нарын таван алба хаагч тус тус шагнагдлаа. Мөн баярын бичгээр нэр бүхий хоёр алба хаагч, "Албаны төлөө-1, 2, 3" дугаар зэргийн медалиар нийт 20 цагдаагийн алба хаагч шагнагджээ.
Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ