Наадмын талбайд сум, тосгод орон нутгаа сурталчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын ялалтын уухайтай, амуу будааны асгарсан шаргиатай, эх орны дархан хойд хил өөдөө хийморьтой Сэлэнгэ нутгийн наадам өргөн дэлгэр сайхан үргэлжилж байна.
Өнөөдөр өглөө 09.00 цагт аймгийн төв Партизаны талбай дахь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аймгийн удирдлагууд, сум, хэлтэс, агентлагийн дарга нар, ард иргэдийн төлөөлөл цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэнээр Сэлэнгэ аймгийн наадам албан ёсоор эхэллээ.
Наадмын энэ өдөр өнгийн цэцэгс шиг алаглах наадамчин олноороо гоёж өнгө нэмсэн цэнгэлдэх хүрээлэнд аймгийн Засаг дарга Ш.Оргил баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээв. Мөн цэргийн хүрээний байгууллагуудын ёслолын парад сүр жавхаагаа гайхуулан, 17 сумын төлөөлөл, аймгийн хүчит бөхчүүд, алдарт уяачид, эрхий мэргэн харваачид, шагайчид, өсвөрийн тамирчид наадамчин олонтойгоо мэндчилэн баярын үйл ажиллагааг чимлээ. Мөн наадмын нээлтийн үйл ажиллагаанд Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио”, Зүүнхараагийн “Мөнгөн Хараа” чуулгын уран бүтээлчид, “Ахмадын золбоо” хамтлагийн уран бүтээлчид, “Таван хан” морин хуурын чуулгын хүүхдүүд урлагийн тоглолтоороо мялаалга өргөлөө.
Энэ жилийн наадмын хамгийн онцлог хийгээд шинэлэг зүйл бол сум, тосгод тус бүртээ гэр, майхан, асар барьж орон нутгаа сурталчлан наадамчин олонтойгоо мэндчилсэн явдал байв. Наадмын эргэн тойронд ир нь ханасан алтан тууртын хийморийн тоос босч, цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухай шуранхайлж, Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 аварга хүчтэнүүд дэвсэн, хуушуурын гэр, хүүхдийн тоглоом үндэсний их баяр наадмын өнгийг тодотгосон олны сонирхлыг татсан олон үзмэр төв цэнгэлдэхээ тойрон болж байлаа. Мөн наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор ирж ая дуугаа өргөн наадамчин олны баярт хөг нэмлээ.

Ч.Отгонцэцэг