Наадамчин олон хоггүй, цэвэр орчинд наадацгааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-12 18:18:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний баяр наадмын нэг онцлог нь наадамчин олон түмэн хоггүй наадацгааж байгаа явдал юм.
 
Хог хаяхгүй, хогоо хогийн зориулалтын саванд хийн цэвэрхэн баярлаж буй нь энэ жилийн Улсын баяр наадмын нэг онцлог үг болон үйлдэл болоод байна. БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая!”, “Хандлагаа өөрчилье!” гэсэн хөдөлгөөнийг Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон хурдан морь барианы газар Хүй долоон худаг зэрэг баяр наадам болж буй газрууд, тэдгээрийн ойролцоо орчин, гудамж талбай, нийтийн тээврийн буудлуудад өрнүүлэн энд оюутан залуусыг дайчлан ажиллаж байгаа нь олон түмнээс талархал хүлээн хүүхэд багачуулд зөв дадал хэвшил сургах сайхан ажиллагаа болоод байна.

 
Б.Болд
Холбоотой мэдээ