Эвслийн бүлэг мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-07 16:26:42

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдсан ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.  

Тус бүлэг хуралдаанаараа Сонгуулийн хууль болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч байр сууриа нэгтгэж чадаагүй учир мэдээлэл хийх боломжгүй гэж үзжээ. Харин МАН-ын бүлгийн хувьд үдээс өмнө хуралдаанаа эхэлсэн. Тус бүлгээр мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч тохиролцоонд хүрэлгүй завсарлан, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ