Елизавета хатан хааныг гайхалтай эмэгтэй гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. “Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета бол гайхалтай эмэгтэй, тэрбээр маш их эрч хүчтэй, хурц ухаантай бөгөөд нэн гярхай хүн юм. Энэ онцгой хүнтэй уулзах завшаан олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн хатан хаантай уулзсаныхаа дараа “Daily Mail” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Дональд Трамп II Елизавета хатан хаантай биечлэн уулзсан АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч болсон байна. Гарри Трумэнээс эхлээд Америкийн төрийн тэргүүн бүр Их Британийн хатан хаантай уулздаг болсон ба Линдон Жонсон л ганцаараа уулзаагүй аж.

Лу.Батбаяр