В.Путин, Д.Трамп нар ганцаарчилсан яриа хэлэлцээ хийж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-16 19:20:33
ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хельсинки дахь Финландын ерөнхийлөгчийн ордонд ганцаарчилсан яриа хэлэлцээ хийж эхэлсэн тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв.

Яриа хэлэлцээ хийхийн өмнө талууд Финландын төрийн тэргүүнтэй хамт зургаа татуулсан байна.
 
1 цаг 30 минут үргэлжлэх ганцаарчилсан яриа хэлэлцээний дараа 1 цаг 45 минут үргэлжилсэн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ болох аж.
 
Хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ хийх хугацааг хэн ч хязгаарлахгүй бөгөөд уулзалтын дүнд хамтарсан мэдэгдэл гарах эсэхийг талууд өөрсдөө шийдвэрлэнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ