Дархан-Уул аймгийн аварга тогооч тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:53:47

“Монголын Улсын Мастер тогоочдын холбоо”-ноос эрхлэн тогооч нарын ур чадварыг дээшлүүлж хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Дархан-Уул аймгийн аварга тогооч-2015" тэмцээнийг зохион байгуулж явууллаа.

Энэхүү тэмцээнд нийт 60 орчим тогооч үндсэн дөрвөн төрөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан оролцов. Тэмцээний сургууль, цэцэрлэгийн мэргэжлийн тогооч нарын төрөлд Есдүгээр сургуулийн тогооч Б.Болдбаатар тэргүүлж байр эзлэж алтан медаль, 10 дугаар цэцэрлэгийн тогооч С.Отгон мөнгөн медаль, 15 дугаар цэцэрлэгийн тогооч н.Оюунтунгалаг, 13 дугаар цэцэрлэгийн тогооч н.Мягмарсүрэн нар хүрэл медаль тус тус хүртсэн бол Хонгор сумын 16 дугаар цэцэрлэгийн тогооч н.Саранцэцэг тусгай байрыг эзэн боллоо.

Аймгийн Тогоочдын Холбооны тэргүүлэгч н.Зунгарай:-“Манай холбоо тогоочдынхоо мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ялангуяа нийтийн хоолны газруудад ажилладаг тогоочдын дунд ийм тэмцээнийг байнга зохиож ирсэн. Энэ жилээс эхэлж бид ажиллагсдынхаа хоолны газрыг ажиллуулдаг байгууллагуудын тогоочдыг нэг төрөл болгож оруулсан” гэв.

                                             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ