Увсад цахилгаан эрчим хүч хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-20-ны өдрүүдэд өглөөний 6 цагаас үдшийн 21 цагийн хооронд ОХУ-аас цахилгаан эрчим хүч хязгаарлахаар болсон байна.
ОХУ-аас жил бүрийн өдийд 2-3 хоногийн хугацаатай цахилгаан эрчим хүчинд хязгаарлалт хийж өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаадаг юм. Гэрэл цахилгаан хязгаарласан үед Дөргөний цахилгаан станцаас дээрх аймгийн төвүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байсан. Гэтэл энэ жил Дөргөний цахилгаан станцын усны түвшин бага байгаатай холбогдуулан тус станцаас цахилгаан хүчдэл өгөхгүй байж болзошгүй учир айл өрх, албан байгууллагуудыг ажил төрлөө зохицуулахыг Увс цахилгаан түгээх сүлжээ компаниас анхааруулж байна.

Б.Батхүү