Хонхот бөмбөгийн тэмцээнээс хос хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-17 18:19:57
Увс /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд жил бүр зохион байгуулагддаг Улсын аварга шалгаруулах хонхот бөмбөгийн тэмцээнд Увс аймгийн харааны бэрхшээлтэй иргэд оролцож, эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.

Увс аймгийн Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо энэхүү тэмцээнд 2014 оноос хойш тогтмол оролцож, тасралтгүй эхний байруудад шалгарсаар ирсэн байна.
“Энэ жилийн тухайд өмнөх амжилтаа бататган эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт ийнхүү хүрэл медаль хүртсэн. Мөн миний бие шилдэг тамирчнаар тодорсон. Тэрчлэн, Паражүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцож мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа” хэмээн Увс аймгийн Харааны бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Г.Төртогтох мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ