Мал тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 17:34:40

Дорноговь аймагт 2015 оны мал тооллого 12 дугаар сарын 07-ноос эхэллээ.

Мал тооллогыг аймгийн хэмжээнд  үр дүнтэй зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж  гарч комиссыг  аймгийн Засаг даргын орлогч, ХААГ-ын дарга, МХГ-ын дарга,Статистикийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Мөн сумдууд тооллогын комиссыг орон нутагтаа байгуулж баг тус бүрт тооллого явуулах Ажлын хэсгийг томилон ажиллуулж буй.  Мал тоолох ажлыг 10 хоногийн  хугацаанд зохион байгуулж аймгийн комисст хүргүүлэх бөгөөд комисс хуралдаж албан ёсны тоог гаргах юм. Дашрамд дурдахад  2014 оны жилийн эцсээр  Дорноговь аймаг  нэг сая, 600 орчим мянган толгой мал тоолуулж байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ