В.Путин, Д.Трамп нарын ярилцлагыг 7 сая гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-18 11:08:05
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нарын “Fox News” телевизэд өгсөн ярилцлагыг АНУ-д 7 сая гаруй хүн үзжээ. Энэ тухай “Nielsen” судалгааны алба мэдээлсэн байна.
 
Тус албаны мэдээлснээр, “Fox News” телевизэд өгсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ярилцлагыг 3,2 сая хүн үзсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ярилцлага 3,96 сая хүний анхаарлыг татжээ.

Ярилцлагууд хоёр улсын удирдагчдын Хельсинкид болсон анхны бүрэн хэмжээний уулзалтын дараа болсон юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ