Өмнөговь сумын наадамд аймгийн арслан Т.Хайдав түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-18 13:12:21
 Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумынхан энэ сарын 16-17-ны өдрүүдэд "Буман хонины баяр”-аа сумынхаа баяр наадамтай хамтатган хийжээ.
Энэхүү баяр наадамд зориулсан хүчит 64 бөхийн барилдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харъяат, Улаангом дэвжээний бөх, аймгийн арслан Т.Хайдав түрүүлсэн байна. Харин үзүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Увс нуур галын бөх, аймгийн арслан О.Түмэн үлджээ. Энэхүү барилдааны их шөвөгт Тэс сумын харъяат, Увс нуур галын бөх, аймгийн харцага Я.Батболд, Түргэн сумын харьяат, Улаангом дэвжээ, "Тоосгон Уул" ХХК-ийн бөх, аймгийн начин Г.Цоггэрэл нар шалгарсан байна.
Өмнөговь сумын хонин сүрэг 2017 оны жил эцсийн мал тооллогоор 100 мянгад хүрсэн бөгөөд ийнхүү зуны дэлгэр цагаар Өмнөговьчууд буман хонины баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ