Хүүхдийн мөнгийг 28 мянга гаруй хүүхэд авахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн оноо бодогдож дууссан байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 670 онооноос бага 15 мянга 430 өрхийн 28 мянга гаруй хүүхэд хүүхдийн мөнгө авахаар болжээ. Хүүхдийн мөнгийг энэ оны 4-р сараас эхлэн олгохоор болсон бөгөөд энэ сараас эхлэн нөхөж өгөх юм байна.
“Өрхийн мэдээллийн санд байгаа 879 өрхийн 1036 хүүхэд 670-аас дээш оноотой тул хүүхдийн мөнгө олгохгүй. Өнөөдрийн байдлаар 130 гаруй өрхийн мэдээлэл бодогдож баталгаажаагүй байна. Одоогоор иргэд өөрсдөө ирж өрхийн мэдээлэлтэйгээ танилцан гарын үсэг зурж баталгаажуулсаар байгаа” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Г.Батсүрэн мэдээллээ.

Б.Батхүү