Өндрийн крантай болсноор хотын гэрэлтүүлгүүд бүрэн асч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-18 16:55:02
 Увс /МОНЦАМЭ/. Хот тохижилт, үйлчилгээний газраас аймгийн ИТХ-д хандаж Улаангом хотын гэрэлтүүлгийн засвар хийхэд нэн шаардлагатай байгаа өндрийн крантай болох хүсэлтээ өнгөрсөн жил гаргасан байна. Энэ дагуу улсын баяр наадмын өмнөхөн өндрийн кран, хогны машинтай болсон байна. Ингэснээр удаан хугацаанд асаагүй байсан гэрэлтүүлгүүдийг асааж эхэлжээ.

Одоогоор, Монгол банкны зам дагуу гэрэлтүүлэг болон Ж.Баянмөнхийн гудамжны гэрэлтүүлгийг асаагаад байна.
Цаашдаа Улаангом сумын 4, 11-р багуудын болон “Таван-Од” зочид буудал чиглэлийн асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийг өвлөөс урьтаж засварлаж дуусгах юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ