ОХУ-ын зэвсэглэл дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-20 10:27:45
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Батлан хамгаалах яамны өчигдөр танилцуулсан дэвшилтэт зэвсгийн системүүд нь дэлхий дахины тогтвортой байдлыг бэхжүүлэх болон зөрчил мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэж Үндэсний батлан хамгаалахын сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко мэдэгдлээ.

"ОХУ хэнийг ч сүрдүүлээгүй, гэсэн хэдий ч аюул заналхийл газар авч байгаа энэ үед бид батлан хамгаалахын зэвсэглэлээ сайжруулж, хөгжүүлэх шаардлагатай. ОХУ-ын стратегийн цөмийн хүчнийг сайжруулж, бэхжүүлэх нь Дэлхийн III дайн үүсэхээс урьдчилан сэргийлэх баталгаа болох юм. ОХУ-ын шинэ зэвсгүүд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлнэ" гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдлаа.

Мөн тэрбээр, дэвшилтэт зэвсгийн системүүдийг аль хэдийн үйлдвэрлээд эхэлсэн. Шинэ зэвсгүүдийн туршилт, байлдааны үед хэрхэн ашиглах үйл явцыг харуулсан видео мэдээллийг олон нийтэд танилцуулсан байгаа учир ийм зэвсэг байгаа эсвэл ашиглаж байгаа гэдэгт хэн ч эргэлзэх шаардлагагүй" гэж мэдэгдэв.

"Бид ийм зэвсэглэл үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байхад Өрнөдийн орнуудын шинжээчид "хүүхэлдэйн кино" гэж шоглоом хийж байсан. Тэгвэл энэ тоглоом биш ОХУ-ийн хийсэн мэдэгдэл үндэслэлтэй юм гэдгийн баримт нотолгоо нь энэ болж байгаа бөгөөд ийм төрлийн зэвсэглэлийн үйлдвэрлэл аль хэдийн эхэлсэн" гэж тэрбээр нэмж хэллээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ