Цэрэгт татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-20 12:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын эрх бүхий албан тушаалтнаас шинээр батлагдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн байдлыг 2018 оны эхний хагас жилийн байдлаар шалгасан байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болсон цэрэг татлагын арга хэмжээнд хамрагдаагүй буюу зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй есөн этгээдэд арга хэмжээ авчээ.

Тэдэнд “Цэргийн албаны тухай хууль зөрчих” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нийт нэг сая 350 мянган төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ