Бичил уурхайчдын мэдээллийн бааз ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-20 20:33:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой бичил уурхай” төслийн 4 дэх үе шатанд бичил уурхайчид өөрсдийн мэдээлэл, мэдлэгийн төвтэй болон ажиллаж байна.
 Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад 2005 оноос эхэлж хэрэгжиж ирсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн 4 дэх үе шатанд бичил уурхайчид өөрсдийн мэдээлэл, мэдлэгийн төв болох цахим платформ (www.asmhub.mn)-ыг нээн ажиллаж байна. Хамтрагч талууд мэдээллээ солилцохоос гадна мэдлэг олж авч, суралцаж байх цахим платформ дээр суурилсан энэхүү мэдээллийн бааз сууриас бичил уурхайтай холбоотой бүхий л мэдээлэлтэй танилцахаас гадна бичил уурхайн сайн туршлагыг Монгол орон даяар нэвтрүүлэх, түгээх талбартай боллоо” гэж Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана хэллээ.
 
Тодруулга: “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж ирсэн өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд манай улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн хувиараа алт ухаж ирсэн “нинжа”-гаас албан ёсны бүртгэл, эрхзүй, ажилтай болж тэдний гэр бүлийн 100 мянгаад хүн энэхүү төслийн үр шимийг хүртэж байна. “Бичил уурхай” гэдэг нь хуучин хэлдэгээр “нинжа” нар бөгөөд тэднийг албан ёсны зөвшөөрсөн зохион байгуулалтад оруулж эрхзүйн хувьд баталгаажуулан хөгжүүлж байна. Наад зах нь тэд зохих ёсны техник технологи хэрэглэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай болж, ажиллах эрхийг хангаж амьдрахад сурч байна. Төсөл  2019 онд дуусах юм.
 
Б.Болд
Холбоотой мэдээ