Ахмадууд нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:53:16

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр “Сүхбаатар сумын ахмад настанд үзүүлэх тусламжийг бэхжүүлье” сургалтын 1-р ээлжийг зохион байгууллаа.

Сургалтанд Сүхбаатар сумын 8 баг тус бүрээс 15 ахмад настан оролцлоо. Тэд “Сэтгэл хангалуун, урт наслахад нөлөөлөх эрүүл зан үйлд суралцая” сэдвээр лекц сонсож, өөрийнхөө цусны даралтаа хянах, ихэдсэн үед нь цаг алдалгүй арга хэмжээ авах аргад суралцсан юм. Мөн ахмадуудад эмийн бус эмчилгээний талаар зөвөлгөө өгөхийн зэрэгцээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулан шинжилгээ авч, энгийн дасгал хөдөлгөөн зааж өгөх, бариа засал хийж сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ. Түүнчлэн тус арга хэмжээнд оролцсон ахмадууд теннис, лото, шагай тоглох зэргээр нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ