Төсөл сонгон шалгаруулах хуралд нийт иргэдээ хамруулаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 22:17:38

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Хатгал, Алаг-Эрдэнэ сумд гаргасан шийдвэрээ ил тод мэдээлж ажиллаж байгаа боловч төсөл сонгон шалгаруулах хуралд болон шийдвэр гаргах, хяналт тавих бүх үе шатанд сумын нийт иргэдээ хамруулах тал дээр анхаарч ажиллаагүй нийтлэг алдаа зөрчил илэрчээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын хэсгийн гишүүд Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Хатгал, Алаг-Эрдэнэ сумдад “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийн байдалд дотоод хяналт шалгалт хийхэд ийм зөрчил илэрчээ.

Жижиг ,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн төслийн зорилт, үр дүн нь тодорхой, үр ашигтай, эргэн төлөх боломжтой, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төслийг санхүүжүүлсэн байна гэж ажлын хэсэг үзжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ