Ливан дахь сири дүрвэгсдийг эх нутаг руу нь буцааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-23 15:41:18
twitter.com/Nyamkanmk
БЕЙРУТ. /TASS/. Ливаны зүүн өмнөд нутагт байгаа 850 сири дүрвэгчийг эх орон руу нь буцаах ажиллагаа эхэллээ гэж “Al Mayadeen” телевиз мэдээллээ.

Дамаск хотоос 60 км зайд орших Баруун Калкоун бүс нутгийн дүрвэгсэд гэртээ харих хүсэлтэй байгааг нь үндэслэн тэднийг эх нутаг руу буцаах ажиллагааг эхлүүллээ гэж мэдээлэлд дурдлаа. Энэхүү ажиллагаа нь мөргөлдөөний хөлд нэрвэгдээд байгаа сири дүрвэгсдийг гэрт нь буцаах дөрөв дэх удаагийн ажиллагаа энэ болж байна.

Ливаны Улаан загалмайн нийгэмлэг болон Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын төлөөлөгчид уг ажиллагааг хянаж байгаа аж.

Долдугаар сарын 7-нд Иракийн хилийн Эрбил хотын ойролцоох дүрвэгсдийн хуаранд 448 сири дүрвэгч үлдсэн байжээ. Харин зургадугаар сарын 28-нд 276 дүрвэгчийг, дөрөвдүгээр сарын 18-нд 50 дүрвэгчийг эх оронд буцаажээ.

Ливанд орогнож буй сири дүрвэгчдийн тоо 1.5 саяд хүрсэн байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ