Түр хамгаалах байранд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-24 09:40:35
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогчид сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар түр хамгаалах байранд ажиллах сэтгэл зүйч ажиллуулах  цалинг шийдвэрлүүлжээ.
“Ховд хөшөөт хөгжил сан”-гийн дэмжлэгтэйгээр Түр хамгаалах байранд гурван камер суурилуулан, гэр бүлийн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг 40 гаруй  хүнд үзүүлж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил болон хэрэгт “Аюулын зэргийн үнэлгээ”-г тухай бүр тогтоолгон ажиллаж байна.
А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ