Хуситууд Оросоос тусламж хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-24 16:26:01
МОСКВА. /РИА Новости/. Йеменд үүссэн цэргийн сөргөлдөөнийг зохицуулахад туслахыг “Хусит” бүлэглэлийн Улс төрийн дээд зөвлөлийн дарга Махди аль-Машат Орос улсаас хүсчээ. Энэ тухай “САБА” хөдөлгөөний албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлжээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа аль-Машат Саудын Араб тэргүүтэй эвслийн орнуудын зүгээс цэргийн хүчээ нэмэгдүүлж, Йемений эсрэг түрэмгийлэл үйлдэж байгааг онцлон тэмдэглэжээ.
 
Түүнчлэн түүний ярьж байгаагаар АНУ сөргөлдөөнийг даамжруулах сонирхолтой байгаа бөгөөд Йеменд болон бусад бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэх нь Өрнөдийн орнуудын гол зорилго юм гэжээ.
 
Өмнө нь аль-Машат Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд хандан мөн ийм захидал илгээж байжээ.

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ