Лаост далан нурж, хэдэн зуун хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 17:08:20
twitter.com/Nyamkanmk
ЛАОС. /Scmp/. Лаосын зүүн өмнөд нутагт орших усан цахилгаан станцын далан нурсны улмаас хэдэн зуун хүн сураггүй алга болсон байна. Мөн хэчнээн хүн амиа алдсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллээ.

Өчигдөр орой Аттапеу мужид болсон уг ослын улмаас 5 тэрбум шоо метр ус алдагдаж, олон хүний аминд хүрсний зэрэгцээ хэдэн зуун хүн сураагүй болоод байна гэж “Lao” агентлаг мэдээллээ.

Энэхүү далан нь Лаосын “Xe Pian Xe Namnoy” эрчим хүчний компанийн хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг бөгөөд өртөг нь 1.2 тэрбум доллар ажээ. Уг төсөлд Таиландын “Ratchaburi Electricity Generating Holding”, Өмнөд Солонгосын “Korea Western Power”, “Lao Holding State Enterprise” зэрэг компани хамтран оролцсон байна.

410 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг далан 2019 онд ашиглалтад орох ёстой байжээ. Мөн далан ашиглалтад орсны дараагаар үүсгэсэн эрчим хүчнийхээ 90 орчим хувийг эрчим хүчний хомстолд ороод байгаа Таиланд руу экспортолж, үлдэгдэл 10 хувийг орон нутгийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөгдсөн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ