Пакистаны сонгуульд “Пакистан Техрек-е-Инсаф” нам тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-27 09:13:25
twitter.com/Nyamkanmk
ИСЛАМАБАД. /Xinhua/. Пакистаны бүх нийтийн сонгуульд “Пакистан Техрек-е-Инсаф” нам ялсан гэж тус намын дарга, крикетийн хуучин од Имран Хан мэдэгдлээ.

Гэсэн хэдий ч Пакистаны сонгуулийн хороо эцсийн үр дүнг албан ёсоор танилцуулаагүй байгаа юм.

Одоогийн байдлаар “Пакистан Техрек-е-Инсаф” нам Үндэсний ассамблейн 55 суудлыг авч, бусад намаа тэргүүлж байна гэж Пакистаны сонгуулийн хороо урьдчилсан байдлаар мэдээлжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ