Парламентын сонгууль эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-29 17:11:43
ПНОМПЕНЬ. /ТАСС/. Камбожийн Үндэсний Ассамблейн /парламентын доод танхим/ сонгуулийн санал хураалт ням гарагт орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд орон даяар нэгэн зэрэг нээгдсэн сонгуулийн 22 мянга 967 хэсэгт иргэд саналаа 15:00 цаг хүртэл өгөх юм байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Камбожийн орчин үеийн түүхэнд зургаа дахь удаагаа болж буй Үндэсний Ассамблейн сонгуульд оролцохоор тус улсын Сонгуулийн төв комисст улс төрийн 20 нам бүртгүүлсэн байна. Эрх баригч Камбожийн ардын нам, Ардчилсан лиг нам, Кхмерийн ядууралтай тэмцэх нам, Камбожийн үндэсний нэгдсэн нам, Кхмерийн эдийн засгийн хөгжлийн нам зэрэг томоохон намуудын дунд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа аж. Камбожийн гол сөрөг хүчин болох Үндэстнээ аврах намыг өнгөрсөн оны 11 дүгээр сард вант улсын дээд шүүхийн шийдвэрээр тараасан тул сонгуульд оролцох боломжгүй болсон байна. Камбожийн хууль ёсны засгийн газрыг түлхэн унагах үүднээс гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан хэрэгт тус намыг гэм буруутай хэмээн Дээд шүүх үзсэн ажээ.
 
Камбожийн Сонгуулийн төв комиссын мэдээ баримтын дагуу тус улсын 16 сая орчим иргэдээс санал өгөх эрхтэй 8 сая гаруй хүн энэ удаагийн сонгуульд оролцож байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ