Хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон зуун жуулчин ууланд боогдоод байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАКАРТА. /Синьхуа/. Индонези улс дахь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг “Ломбок” аралд ням гарагт хүчтэй газар хөдлөлт болж, хөрсний гулгалт үүсч, замууд хаагдсаны улмаас нийт 524 жуулчин ууланд боогдоод байгаа тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.
“Боогдоод байгаа жуулчид нь тус улсын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн “Ринжани” галт уул руу явган аялал хийж байсан бөгөөд тэдний дунд гадаадын 358 жуулчин, дотоодын 166 аялагч багтаж байна. Гадаадын жуулчдын дунд АНУ, Британи, Малайз, Канад, Франц, Нидерланд, Тайланд болон Сингапурын аялагчид байгаа юм” гэж тус улсын гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн үндэсний агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пуруо Нугрохо мэдээлжээ.
Хөрсний гулгалтын улмаас уулнаас хад чулуу нурж, хөрс шороо хууларч, замыг таглаад байгаа юм байна. Өнөөдөр буюу даваа гарагт цэрэг, цагдаа нар болон сайн дурынхан хэцүү нөхцөлд орсон аялагчдыг аврах ажиллагаа явуулж байгаа ажээ.
Тус мужид ням гарагийн өглөө болсон 6.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас 14 хүн харамсалтайгаар амиа алдсаны дунд нэг малайз хүн байсан ба нийт 162 хүн бэртэж гэмтээд байгаа ажээ. Үүний зэрэгцээ 1000 гаруй байшин барилга сүйдээд байгаа юм байна.

Э.Хулан