Чингис хотод 760 метр хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 12:04:01

2015 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан нь үр дүнгээ өгсөөр байгаа юм. Чингис хотын Пунцагийн гудамжаар тавигдаж буй гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий 760 метр хатуу хучилттай замын нээлт өнөөдөр боллоо.

Тус замыг Чингис хотод барьж байгуулах ажлыг Зам тээврийн яамнаас тендэр зарласан бөгөөд улсын төсвийн 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Саруул Харгуй” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Хөвчийн зам” ХХК ажиллажээ.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Мандат, “Саруул Харгуй” ХХК-ны захирал Б.Содмөнх, “Хөвчийн зам” ХХК-ны захирал Ч.Алтанзаяа, аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Л.Цээлхагва нар оролцов.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ