ХБИ-ийн хөгжлийн төвийг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 12:19:43

Энэ асуудлыг өнгөрсөн жил аймгийн хэмжээнд болсон ХБИ-ийн нэгэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гаргаж тавьсан юм. Тэгвэл өнөөдөр аймгийн Нийгмийн халамжийн хэлтсээс санаачилан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус хөгжлийн төвийг Өмнөговь аймагт барих тухай асуудлыг аймгийн дарга дэмжсэн бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээр төвийг барихад нэн шаардлагатай байгаа газар зохион байгуулалт, төв баригдсаны дараах үйл ажиллагааны санхүүжилт зэрэг олон асуудлыг иргэдээр хэлэлцүүлсэн юм. Эндээс гарсан шийдвэрүүдийг нэгтгэн аймгийн ИТХ-д өргөн барих юм. Аймгийн хэмжээнд 2000 гаруй ХБИ байдаг бөгөөд урьд өмнө нь эдгээр иргэдийг орлоготой болгох үүднээс олон талт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Улмаар энэ удаа ХБИ-ийг нийгэмд байр сууриа олоход нь туслах зорилгоор ийнхүү ХБИ-ийн хөгжлийн төвийг барьж байгуулахаар боллоо.

    Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ