Усархаг бороо үргэлжлэн орсны улмаас Чандмань суманд мал осгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-31 18:21:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань сумд өчигдөр 13 цагийн үеэс орж эхэлсэн бороо одоо  хүртэл орсоор байна. Үүний улмаас мал бэлчээртэй осгож үхэж эхэлжээ. Уг бороо удаан үргэлжилбэл малчид гал алдах, осгох малын тоо нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ. 
 
Долдугаар сар гарсаар тус аймгийн зарим сумдыг эс тооцвол ихэнх нутгаар усархаг бороо элбэгтэй байгаа. Наймдугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст түр зуур, 02-нд ихэнх нутгаар, зарим үед дуу цахилгаантай, бусад хугацаанд борооны өмнө түр зуур салхи 16-18м/с хүрч ширүүсч усархаг бороо орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ