ОХУ, Японы гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Анадолу/. ОХУ, Японы гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар Москва хотноо мягмар гарагт уулзаж, олон улсын аюулгүй байдал хийгээд хоёр улсын итгэлцлийг бэхжүүлэх асуудал хэлэлцсэн байна.
Энэ нь хоёр улсын "2+2" хэлбэрийн гурав дахь уулзалт хэдий ч Оросын нийслэлд анх удаа болсон байна. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Японы гадаад хэргийн сайд Таро Коно, батлан хамгаалахын сайд Ицунори Онодера нар "2+2" хэлбэрийн уулзалтын өмнө ганцаарчлан уулзаж, өндөр түвшний уг уулзалтыг эхлүүлсэн гэж ОХУ-ын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Уулзалтын үеэр талууд Ази-Номхон далайн төдийгүй дэлхийн аюулгүй байдлын асуудал, цэргийн хамтын ажиллагааны боломж бололцоо хийгээд Япон болон Оросын маргаантай байдаг Курилын арлуудын асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Мөн Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлагатай болохыг талууд санал нэгтэй хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв.
Саяхан Хельсинки хотноо болсон АНУ болон ОХУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийгээд Сингапурт болсон АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Японы тал сайшаан хүлээн авсныг Таро Коно тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын 2013 онд байгуулсан Курилын арлуудын талаархи маргааныг зохицуулах тухай хэлэлцээрийн хүрээнд дээрх хэлбэрийн уулзалтыг анх санаачилсан юм.
Э.Хулан