АНУ-ын хориг арга хэмжээг Турк эрс эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-02 11:05:50
twitter.com/Nyamkanmk
АНКАРА. /Anadolu/. АНУ-ын Сангийн яамнаас манай хоёр сайдад хориг арга хэмжээ авсныг бид эрс эсэргүүцэж байна гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
 
Энэхүү түрэмгий хандлагад бид зохих хэмжээний хариу арга хэмжээ яаралтай авах болно гэж мэдэгдэлд дурдаад, уг буруу шийдвэрээ цуцлахыг АНУ-ын Засаг захиргаанаас шаардсан байна.

Үүний зэрэгцээ энэ нь Туркийн шүүх тогтолцоонд хөндлөнгөөс оролцсон, хүндэтгэлгүй шийдвэр бөгөөд хоёр улсын харилцаанд гүн сэв суулгах юм гэж мэдэгдэлд дурджээ.

"Туркийн хоёр сайдад хориг арга хэмжээ авсан асуудлыг зүгээр орхиж болохгүй. Үүний зэрэгцээ хууль бус, ийм арга замаар АНУ шаардлага тавьж байгааг Турк хүлээн авахгүй гэдгийг АНУ-ын Засаг захиргаа ойлгохоос нааш хоёр улс тохиролцоонд хүрч чадахгүй" гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өөрийн твиттер хуудсаараа мэдэгдэв.

Харин хориг арга хэмжээнд өртөөд байгаа Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюль, "би Туркээс өөр ямар ч оронд эд хөрөнгө эзэмшиж, мөнгө хадгалдаггүй. Миний туйлын зорилго бол Туркт насан туршдаа амьдрах явдал юм" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ