Бичиг үсэг мэддэггүй 750 сая хүн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-09 15:11:01

НҮБ. /BBC/. Дэлхий даяар бичиг үсэг мэддэгүй 750 сая гаруй насанд хүрсэн хүн байгаагийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд ажээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр тэмдэглэсэн Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулан үг хэлэхдээ мэдээллээ.

Энэ нь манай гарагийн 10 оршин суугч тутам нь уншиж, бичиж чаддагүй гэсэн үг юм.

“Сургуулийн насны 250 сая орчим хүүхэд суурь боловсрол эзэмшээгүй бол бага болон өсвөр насны 124 сая хүүхэд сургуульдаа явахгүй байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд дурджээ.

Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болгох зорилтыг биелүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг Бан Ги Мүн дэлхийн улс орнуудын Засгийн газарт болон бизнес эрхлэгчдэд уриалсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд